
НYБ-ийн Ерєнхий чуулганаас 3-р сарын 22-ны єдрийг Дэлхийн усны єдєр болгон тунхагласнаас хойш буюу 1993 оноос хойш жил бvрийн энэ єдрийг Дэлхийн усны єдєр (World Water Day) болгон тэмдэглэж ирсэн. Дэлхий нийтийн нэн тэргvvний тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа цэвэр усны нєєц маш ихээр багасч байгааг сануулах, цэвэр усыг хайрлах талаарх хvмvvсийн ухварыг нэмэгдvvлэх талын олон ажил энэ єдєр дэлхийн єнцєг булан бvрд єрнєдєг бєгєєд 30 жилийн турш ус, хvнс, толгой хоргодох байр гэсэн гурван нэг чухал асуудлууд дээр анхаарлаа тєвлєрvvлэн ажиллаж ирсэн Solidarites International хэмээх хvмvvнлэгийн байгууллагаас зохион байгуулсан компанит ажлын нэгээхэн хэсгийг эрхэм vзэгч та бvхэнд сонирхуулахаар бэлтгэлээ. Дэлхийн хvн амын тодорхой хэсгийг бvрдvvлэгчид бохир уснаас болж амиа алдаж байгаа талаар сэрэмжлvvлсэн сурталчилгааны компанит ажлын нэг хэсэг болсон дараах видеог Францын BDDP Unlimited товчоо бvтээж, продюсерээр Hush, найруулагчаар Clement Beauvais нар ажиллажээ. Энэхvv тєслийн тухай албан ёсны тайлбараас доор сийрvvлэн бичсэн байгаа юм.