: Нэг хvн сэтгэцийн эмчийн єрєєнд орж ирэнгvvтээ янжуур гаргаж ирээд хамар руугаа хоёр гурваар нь чихэж эхлэв. Yvнийг харсан сэтгэцийн эмч:- Єє, хєєрхий та ч зєв газраа ч олоод орсон байх шив дээ гэж хэлсэнд нєгєє хvн хариуд нь:
-Тийм vv, ашгvй дээ, гал олдохгvй яая даа гэж явсан юм гэх нь тэр.
: Галзуугийн эмнэлгийн 2 євчтєн ярьж гэнэ, нэг нь хоёулаа орой цоожны нvхээр оргоё гэжээ нєгєєх нь болох юм уу? гэтэл болохгvй яах вэ? орой болоё гэжээ. Орой ч болов мань 2 босоод оргоё гэсэн нь хаалга руу очоод хаалга мєргєєд уначихав, нєгєєх нь яасан бэ? гэтэл сувилагч тvлхvvрээ хийгээд vлдээчихэж гэжээ.
: Галзуугийнхан шинэ байрандаа нvvж ирээд эд хогшлоо зєєлгєхєєр дєрвєн євчтєн дагуулж иржээ. Тэгээд тэр дєрєвт нэг том шкаф зєєхийг vvрэг болгов. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж иртэл гуравхан л євчтєн байв.- Боби хаачсан бэ, хамт ирээ биз дээ?
- Эмч ээ. Энэ шкаф хувцас хунартайгаа даагддаггvй ээ. Тэгэхээр нь Боби дотор нь орж хувцас хунарыг нь єргєєд зогсож байгаа.
: Галзуугийн эмнэлгийн ханан дээр мотоциклъ зуржээ. Галзуу нар тvvн дээр мордохоор vсэрцгээнэ. Нэг залуу урт сандал дээр чимээгvй сууна. Чи яагаад мотоциклъ дээр мордохгvй байгаа юм бэ? Тэд мордож л байг. Тэртээ тэргvй тvлхvvр нь надад байгаа юм чинь.
: Нэг галзуугийн эмнэлэгт Гитлер ирээд:-Миний хvчинд сєгдєцгєє би та нарын агуу удирдагч гэтэл тэр галзуунууд:
-Чи шинээр ирж байгаа юм уу бид анх чам шиг л байлаа гэж гэнэ.
: Сурвалжлагч галзуугийн эмнэлгийн даргаас өвчтнүүдийг ямар шалгуураар эрүүл болсныг нь мэдэж болдог тухай асуусанд :- Бид нар ванн дүүрэн ус хийгээд хажууд нь жижгэвтэр цайны халбага, том шанага тавиад усыг юүлэхийг даалгадаг юм гэсэнд сурвалжлагч ихэд додигороор :
- Ямар ч эрүүл хүн шанагыг нь л авна шүү дээ гэтэл эмнэлгийн дарга :
- Харин эрүүл хүн чинь ванныхаа бөглөөг нь авчихдаг юм гэжээ.
: Галзуугийн эмнэлэгт шалгалт иржээ. Эмнэлгийн нэг давхарт хэн ч байсангүй, хоёр давхарт мөн л хэн ч байсангүй, харин дээврийн өрөөнд галзуу хүмүүс цаасан онгоц нисгэж байжээ. Тэднээс: - Ерөнхий эмч чинь хаана байна ? гэж асуувал
- Эхний онгоцоор хөөрсөн...
: Сэтгэцийн эмнэлэг. Євчтєнvvд нь тойрч зурагтын мэдээ vзэж байна гэнэ. Гэтэл нэг нь сурвалжлага болгоны дараа уулга алдан гуяа алгадаад:-Пээ, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа минь юутай их аз вэ?Тэгэхгvй бол балрах нь байна ш дээ гэж чанга дуугаар хэлээд байх юм гэнэ. Гэтэл vvнийг харж байсан нэг эмч нєгєєхдєє хэлж байна гэнэ:
-Энэ нэг юм янз нь эдгэрчихсэн бололтой. Маргааш хєєж гаргахаас.
: Галзуу нар байлдаж тоглоно. Нэг галзуу нөгєөхийнхөө толгой чулуугаараа онохыг харсан эмч сандран очив.- Яасан өвдөж байна уу?
- Зvгээр ээ. Би танк юм чинь.
: Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шинээр хэвтсэн хvмvvс эмч нарын vзлэгээр орж байна гэнэ. -За, энэ хvн ямар євчтэй билээ? -Наад хvн чинь, бусдыг хардах донтой -Зvгээр долоо хоногийн дотор эмчилчихнэ. -Тэр хvн яасан билээ? -Єєрийгєє ертєнцийн эзэн гэж боддог юм байна лээ. -Юухэн байх вэ, долоо хоногийн дотор л эдгээгээд єгнє. -Тэгвэл тэр хvн? -Эмээлтийн даваан дээр автобусаар vнэгvй зорчих эрх зараад зогсож байсан гэнэ. -Тэгвэл ч найдлаггvй юм шиг байна даа.
: Цэргийн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн тасагт хэвтэн эмчлvvлж буй цэргvvд єєр хоорондоо байлдан тоглож байна гэнэ. Байлдагч Хандерсон модоор толгойдоо маш хvчтэй дэлсvvлжээ.- Чи яагаад ойчихгvй байгаа юм бэ? гэхэд,
- Унаж, ойчиж болохгvй, яагаад гэвэл би чинь танкин дээр байгаа шvv дээ гэсэн байна.
: Нэг нєхєр сэтгэцийн эмчид vзvvлэхээр иржээ.-Эмч ээ би єєрийгєє аугаа их хvн гэж боддог гаж донтой болчихож ээ, яахав?
-Єчvvхэн муу хvнэнцэр чи єєрийгєє аугаа их хvн бодох гаж донгийн талаар ер нь юу мэдэх юм бэ?
: - Єєрийгєє "буудай" гэдэг байсан євчтєн сэтгэл мэдрэлийн эмнэлгээс гарав. Эмч нь:- Та єєрийгєє "буудай" биш гэдгээ эрхбиш мэдсэн биз дээ?
- Би ч мэдэж байна аа. Xapин тахианууд л мэдэхгvй тоншчих вий дээ гэж би айж байна.
: Галзуугийн эмнэлэг дээр шалгалт очжээ. Нэг євчтєн шалгалтын хvмvvсийн чихэнд нь "Би Ленин байна" гэжээ. Тэгтэл єєр нэг євчтєн гvйж ирээд- Би Ленин байна гэжээ. Шалгалтынхан яагаад ингээд байгааг асуухад ерєнхий эмч нь:
- Наадуулдаа битгий итгэ ээ. Жинхэнэ Ленин нь би байхгvй юу гэжээ.