
НYБ-ийн Ерєнхий чуулганаас 3-р сарын 22-ны єдрийг Дэлхийн усны єдєр болгон тунхагласнаас хойш буюу 1993 оноос хойш жил бvрийн энэ єдрийг Дэлхийн усны єдєр (World Water Day) болгон тэмдэглэж ирсэн. Дэлхий нийтийн нэн тэргvvний тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа цэвэр усны нєєц маш ихээр багасч байгааг сануулах, цэвэр усыг хайрлах талаарх хvмvvсийн ухварыг нэмэгдvvлэх талын олон ажил энэ єдєр дэлхийн єнцєг булан бvрд єрнєдєг бєгєєд 30 жилийн турш ус, хvнс, толгой хоргодох байр гэсэн гурван нэг чухал асуудлууд дээр анхаарлаа тєвлєрvvлэн ажиллаж ирсэн Solidarites International хэмээх хvмvvнлэгийн байгууллагаас зохион байгуулсан компанит ажлын нэгээхэн хэсгийг эрхэм vзэгч та бvхэнд сонирхуулахаар бэлтгэлээ. Дэлхийн хvн амын тодорхой хэсгийг бvрдvvлэгчид бохир уснаас болж амиа алдаж байгаа талаар сэрэмжлvvлсэн сурталчилгааны компанит ажлын нэг хэсэг болсон дараах видеог Францын BDDP Unlimited товчоо бvтээж, продюсерээр Hush, найруулагчаар Clement Beauvais нар ажиллажээ. Энэхvv тєслийн тухай албан ёсны тайлбараас доор сийрvvлэн бичсэн байгаа юм.
[...] Єнєєдєр, жил бvр таваас доош насны 1,5 сая хvvхдvvд нийлсэн нийт 3,6 сая хvн эрvvл ахуйн шаардлага хангаагvй уснаас vvдэлтэй євчин эмгэгээр нас барж байна гэсэн тооцоо гарч байгаа нь хvн тєрєлхтний vхлийн тэргvvлэх зэргийн шалтгаан болоод байна. Гэсэн хэдий ч олон нийт энэ талаар сайн ойлгож мэдэхгvй байгаа тєдийгvй улс тєрийн тэргvvнvvд энэхvv аймшигт vхлийг тєгсгєл болгох ямар нэгэн зvйл хийхгvй байна. Тиймээс энэхvv видеогоор дамжуулан сэтгvvлчдэд энэхvv аймшгийн талаарх ойлголтыг хvмvvст тvгээх, тvvнчлэн уншигчдын гарын vсэг бvхий єргєх бичгийг ирэх 2012 оны 3-р сард болох 6 дахь удаагийн Дэлхийн усны форумын vеэр Францын ерєнхийлєгчид биечлэн гардуулахыг уриалж байгаа юм. [...]
Эрvvл ахуйн шаардлага хангаагvй ундны усны vл vзэгдэх, чимээгvй аюулыг сануулж, BDDP Unlimited товчоо зєвхєн ус болон бэхийг ашигласан минималист чиг хандлага бvхий видеог бvтээсэн бєгєєд vл vзэгдэх зvйлийг илчлэн харуулах бэхний хvчин чадлаар дамжуулан усны бохирдлын талаарх сэрэмжлvvлгийг єгєхийг хичээсэн байна.
No comments:
Post a Comment