Миний блогт тавтай морил. :)

Total Pageviews

Мэдээ

 Бенгазид “Түр засгийн газар” байгуулагдав


Бенгазид тэмцэл өрнүүлж буй Ливийн Үндэсний Зөвлөлийнхэн өөрийнхөө нэрээ өөрчилж, “Түр засгийн газар” хэмээн нэрлэхээр шийдвэрлэснээ мэдэгдсэн тухай Аль Жазира сонинд мэдээлсэн байна.

Шинэ “Түр засгийн газрыг”  олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Ливийн Үндэсний Зөвлөлийг төлөөлж ирсэн Махмуд Жибрил удирдахаар болсон байна.

Тэрээр Францийн ерөнхийлөгч Николя Саркозитай уулзаж, энэхүү уулзалтын дараа Франц улс Ливийн Үндэсний Зөвлөлийг ливийн ард түмний албан ёсны цорын ганц төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрч, харилцаа тогтоосон билээ.
                 АНУ анхны онгоцоо алдав
 



 АНУ-ын нисэх хүчний F-15E Eagle онгоц Ливийн нутагт унажээ. Нисэгч шүхрээр бууж,  харин босогчид түүнийг аварсан байна.

Онгоц техникийн гэмтлийн улмаас сүйрсэн бололтой. Өнгөрсөн баасан гаригийн орой АНУ Ливид хуурай замын байлдааны ажиллагааг явуулахгүй гэж Обама мэдэгдсэн байна. Барак Обама Конгрессийн гишүүдийн зүгээс шүүмжлэл сонссон бөгөөд  тэдэнд Ливид довтолсон шалтгаан, үндэслэлийг гаргасан тайлангаа бөмбөгдөлтөөс гурван хоногийн дараа хүргүүлсэн байна. 
07:06