
Алдартай хvмvvсийн оюуны хєгжлийн vзvvлэлт

Дэлхий дээр авьяас чадвар, ухаан мэдлэг, боловсрол, ур чадвараараа манлайлан алдар цуугаа мандуулсан маш олон хvмvvс байдаг. Хvн тєрєлхтний тvvхэнд гайхамшигтай эргэлт, єєрчлєлт шинэчлэлтийг хийсэн эдгээр олон хvмvvс бvгд л та бидний адил оюун бодолтой, ухаан мэдлэгтэй. Гэхдээ мэдээж хэрэг харилцан адилгvй. Тэгвэл та бидний мэдэх олон алдартнуудын IQ буюу оюуны хєгжлийн vзvvлэлт хэр болохыг дараах фото нийтлэлээс харцгаая. Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн агуу гvрэн АНУ-ыг удирдаж байсан, тус улсын 41 дэх ерєнхийлєгч George H. W. Bush-ын IQ тєсєєлж байснаас харьцангуй бага буюу 96 байгаа явдал юм. Тvvнчлэн Америк орныг удирдаж байсан хэд хэдэн ерєнхийлєгчид дэлхийн урлагийн ертєнцийн тєлєєлєгчид болох найруулагчид, жvжигчид, дуучдаас оюуны хєгжлийн vзvvлэлтээрээ бага байгаа нь маш хачирхалтай зvйл болж байна. Ингээд дараах нийтлэлээс таны мэдэх хичнээн алдартай хvмvvс ямар IQ-тай болохыг мэдэж авахын хамт энд дарж єєрийнхєє IQ-г ч бас шалгаад vзээрэй.
Хот дотор унадаг дугуйгаар first-person хэлбэрийн бартаат замын уралдаан хийж болохнээ

Дараах бичлэгийг vзээд танд бахархах сэтгэлтэй зэрэгцэн ингэж хийж vзэх юмсан гэсэн хvсэл гарцаагvй тєрєх бизээ. Гэхдээ мэдээж хэрэг нарийн зохион байгуулалттай, бvх зvйлийг нарийн бодож боловсруулсан байх шаардлагатай. Єєрийн болоод бусдын аюулгvй байдлыг сайтар хангаж, зам талбайг суллаж чєлєєлсєн байх, тvvнчлэн бага зэргийн икстрийм нєхцєл байдлыг бvрдvvлэх гэх мэт нилээдгvй ажлыг урьдчилан хийж гvйцэтгэсний эцэст жинхэнэ ажилдаа орох хэрэгтэй болох байх.
Манайх шиг уул толгод, нvх шуудуу, муруй тахир гудамж талбай олонтой газарт иймэрхvv, сонирхолтой, зугаатай мєн кайф мэдрэх зvйлийг хийхэд болохгvй гэхийн газаргvй ч нийгмийн аюулгvй байдлыг хангах тал дээр нилээн сайн анхаарч ажиллах хэрэгтэй юм. Дээрх бичлэгээс харахад ч бас урьдчилсан бэлтгэл ажлыг нилээд цаг зав, хєдєлмєр гаргаж хийсэн нь харагдаж байгаа ба санамсаргvй гарч ирсэн нохойг эс тооцвол хvмvvс зам талбайг нь маш сайн чєлєєлж єгсєн зэргээс харахад энэ ажлыг хийхэд хєндлєнгийн хvмvvс маш их туслалцаа vзvvлсэн нь харагдаж байгаа юм. Ингээд эцэст нь дээрхтэй адил биш юмаа гэхэд тєстэй зvйл хийхийг хvсч байгаа эрч хvчээр дvvрэн залуустаа єєрийн болоод бусдын аюулгvй байдлыг сайтар хангаж, урьдчилан бэлтгэсний дараа амьдралын амтыг мэдрээрэй гэж хэлэхийн хамт амжилт хvсч буйгаа илэрхийлье.